Шууд Chart

Цагдаагийн байгууллагын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

2023-09-30 10:42:30

Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Цагдаагийн байгууллагын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн төлөөлөл орсон бөгөөд, Ажлын хэсгийн ахлагч Хууль Зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Сургалт, Хүний нөөц, Цахим хөгжил, Цагдаагийн байгууллагын одоогийн үйл ажиллагааны журмын уялдаа холбоог нягтлах, Материаллаг баазыг хөгжүүлэх талаар төлөвлөж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 


Цагдаагийн байгууллагын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй