Шууд Chart

Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулна

2023-11-17 14:22:24

Хөндлөнгийн Аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тухай 

Монгол Улсын Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасны дагуу Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн 2023 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Сонирхсон аудитын байгууллага дараах материалуудыг бүрдүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагаас өмнө МҮОНРТ-ийн байр, Үндэсний зөвлөлийн ажлын албанд битүүмжлэн ирүүлнэ үү.

Нэг. Санал ирүүлэх аудитын компанид тавигдах шаардлага

  1. Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, аудитын үйл ажиллагааг 5-аас доошгүй жил эрхэлсэн байх.
  2. Олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, ашгийн төлөө бус байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага, том татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг үйл ажиллагааны цар хүрээний хувьд ижил төстэй байгууллагад аудитын үйлчилгээг үзүүлж байсан туршлагатай байх.
  3. Аудитын ажлын 2-оос дээш жилийн туршлага бүхий 3-аас дээш орон тооны аудитортай, аудиторууд нь мэргэжлийн ёс зүйн алдаа, дутагдал гаргаж байгаагүй байх. Аудитын багийг ахлах аудитор нь тухайн байгууллагадаа 2-оос доошгүй жил үндсэн ажилтнаар ажилласан байх.
  4. Сүүлийн хоёр жилийн хугацаанд МҮОНРТ-тэй гэрээний болон бусад эрх зүйн харилцаанд орж байгаагүй.
  5. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь бусад хувь хүн хуулийн этгээдтэй түншлэлийн хэлбэрээр оролцохыг зөвшөөрөхгүй. Аудитын олон улсын сүлжээний гишүүн эсвэл Монгол улс дахь салбар компани бол давуу тал болно.

Хоёр. Бүрдүүлж ирүүлэх материал

  1. Компанийн танилцуулга, тусгай зөвшөөрлийн хуулбар, Компанийн 2021, 2022 оны аудитлагдсан тайлан
  2. Мэдүүлгээ ирүүлж буй аж ахуй нэгж нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартай, дурдсан шаардлагыг хангаснаа нотолсон мэдээлэл, сүүлийн гурван жилд гүйцэтгэсэн аудитын ажлын мэдээлэл
  3. Аудитын багийн танилцуулга, аудиторуудын ажлын туршлагын мэдээлэл, нотолгоо, аудитын багт ажиллах ажилтнуудын анкет болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт-/e-mongolia/-ын хамт
  4. Аудитын хөтөлбөр /Хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр баг, ямар цар хүрээгээр, ямар хугацаанд ажиллахаа харуулсан ерөнхий төлөвлөгөө/
  5. Үнийн санал, тооцсон аргачлал, тайлбарын хамт

Холбогдох мэдээллийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны 11-300995, 99057286 утаснаас лавлана уу.

МҮОНРТ-ИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн: MNB тендер

Хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй