
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст агаарын хүчтэй урсгал үүсэж Сибирьт 71 градус хүрч хүйтэрч Сибирийн хүйтэн агаарын урсгал зарим бүс нутгийг дайран өнгөрч байна. Үүний улмаас Афганистан, Казахстан улсуудад их хэмжээний цас орж, цасан шуурга шуурчээ.
Казахстан улсад орон нутгийн авто замуудыг хэсэгчлэн хааж нийт 164 нэгж техник хэрэгсэл болон 190 зам засварчид ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдал сайжрахгүйгээр барахгүй арваннэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд дахин их хэмжээний цасан шуурга шуурч цасны гүн 15-28 см хүрч орох төлөвтэй байгааг Tengrinews.kz мэдээлжээ.
Афганистан, Казахстан улсуудад их хэмжээний цас орж, цасан шуурга шуурчээ | ||
Үзсэн: 7174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.