Шууд Chart

Цасан шуурганд нэгэнт төөрсөн бол яах ёстой вэ

2023-11-20 15:10:24

Эрсдэл хэнд ч, хэзээ ч тохиолдож болзошгүй. Тиймээс тухайн үед үүссэн нөхцөл байдлаа зөв үнэлж, эрсдэлийг хохирол багатай туулах арга ухаанд  хүн бүр суралцсан байх учиртай.

- Сандарч гүйж хөлөрч биедээ чийг авч болохгүй
- Нөмөр газар бараадан хунгар цас олох, цас давхарлаж овоолоод хүн багтахаар ухаж opox
- Аргал, хомоол, өвс мөчир гэх мэт шатааж болох бүхнээр гал гаргах
- Хамт яваа хүнтэйгээ ойр сууж биеийн элчээ хадгалах
- Цусны эргэлтээ багасгахгүйн тулд гараа атгаж, суллах
- Хөлөө хөдөлгөх зэрэг дасгал хийх
- Бага ярих, хүйтэн шингэн зүйл, нэн ялангуяа хүйтэн цасны ус уухгүй байх хэрэгтэйг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.


Цасан шуурганд нэгэнт төөрсөн бол яах ёстой вэ  
Үзсэн: 2556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй