Шууд Chart

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өсжээ

2023-12-09 16:37:05

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар тус тус өсжээ.

Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ - 4.04 сая төгрөг,

Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.58 сая төгрөг байна.

Шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөг байгаа бол, хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөг байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо


Улаанбаатар хотод орон сууцны үнэ өсжээ  
Үзсэн: 1757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-11 10:28
зайсангийн байрнуудын үнэ ёстой навс унана да Уудаг уснаас нь Баасны нян илэрсэн Одоо тэр байрнуудад хэн орж баастай ус уухвэ
Зочин [127.0.0.xxx] 2023-12-10 08:08
барилгын үнэ ийм үнэтэй байхад залуу хүмүүс яаж авах вэ ээ. урьдчилгаан дээрээ л бүдэрч байна шүү дээ. зөв шийдэл гаргавал уг нь байгаа л байх. залуу хүмүүсийн хувьд түрээслээд өмчлөх гэрээг илүү нээлттэй болгомоор байна. ганцаараа ажилладаг хүнд бол энэ амар санагдаад байгаа. Гэтэл түрээсийн орон сууц яаж хэрхэн хамрагдаж байгаа нь хүртэл тодорхой биш байгааа нь харамсалтай.
Зочин [127.0.0.xxx] 2023-12-10 02:29
Meregjiliin hynalt.Barilgiin hynalt shalgaltiin ymarch standartgui.Zuurmag n markdaa hurehgui .butarsan zuurmagaar hiisen bolood tengert tulsan une helj bn.Mun zuslan haus ch gesen chanargui zuurmag.materialaar bariad terbum.araich hulgai hiigeegui irgen uon terbum baitugai 200 sayaar ch avch chadahgui bn.Amidrald oir unetei bair sav bbal irgend.tsaasjdaa utaa.tugjreld nemer boloh bhda.Eniig hynadag huuligui.zuvhen idehiin tulee 77 maltai bolhoor ard tumen ulni bolj bhaas yahav.

Бидэнтэй нэгдээрэй