Шууд Chart

“ЛэндMн ББСБ” ХК жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна

2024-02-07 10:19:12

“ЛэндMн ББСБ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №24/03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 29.9 хувь буюу 5,914,413,000 /таван тэрбум есөн зуун арван дөрвөн сая дөрвөн зуун арван гурван мянган/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаа тус бүрд 8 /найман/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“ЛэндMн ББСБ” ХК жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй