Шууд Chart

“Монложистикс холдинг” ХК жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна

2024-02-13 10:44:01

“Монложистикс холдинг" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №24/ТУЗ/06 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 35 /гучин тав/ хувь буюу 3,000,609,870.76 /гурван тэрбум зургаан зуун есөн мянга найман зуун далан төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаа тус бүрд 7.58 /долоон төгрөг тавин найман мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор  "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулж олгохоо мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“Монложистикс холдинг” ХК жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй