Шууд Chart

“Богд банк” ХК сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна

2024-02-14 09:46:50

“Богд Банк" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №24/13 тоот тогтоолоор компанийн 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгийн 25 /хорин тав/ хувь буюу 3,521,752,459 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэг төрлийн хувьцаанд ногдох ногдол ашгийн дүнг адил хэмжээнд байхаар хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг эрх бүхий этгээдийн шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор "ҮЦТХТ" ХХК болон үнэт цаасны компаниудаар дамжуулж олгохоо мэдэгдлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“Богд банк” ХК сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна  
Үзсэн: 1876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй