Шууд Chart

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртлээ

2024-02-22 11:29:05

Ираны нийслэл Тегран хотод “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох "World President's Cup" олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-21-нд болов.

VI удаагийн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор таван тамирчин тулалдсанаас эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав мөнгөн медаль хүртлээ.

Медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхээ авсан.

Монголын баг тамирчид нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарсан бол Н.Эрдэнэбаатарыг энэ тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгаруулжээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй