Шууд Chart

“Хүрээ Майдар” дурсгалын зоос гаргалаа

2024-02-22 15:16:11

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монголбанк, Зүүн Хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. Тус зоосны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба лам Ч.Дамбажав болон холбогдох албаны бусад төлөөлөгчид оролцов. 

Монголбанкнаас түүхт үйл явдал, спортын амжилт, он тоолол, ан амьтан, урлаг соёл, бурхан шашин зэрэг өргөн хүрээний сэдвээр төрөл бүрийн дурсгалын зоосыг Олон улсын шилдэг технологиор үйлдвэрлүүлж, худалдаанд гаргадаг. “Хүрээ Майдар” зоосны хувьд бурхан шашны сэдэвт хамаарах бөгөөд 1 унц буюу 31.1 грамм жинтэй, 38.61 мм-ийн диаметртэй, ultra high relief технологиор үйлдвэрлэсэн мөнгөн зоос юм.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авах боломжтой.

Эх сурвалж: Монголбанк


“Хүрээ Майдар” дурсгалын зоос гаргалаа  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй