Шууд Chart

Ирэх сарын 1-нээс нягтлан бодогчдын цалингийн сүлжээг ТҮ мэргэжлийн гэсэн шинэ ангилалд оруулна

2024-03-09 11:36:55

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх арга хэмжээнүүдийг Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг тайлбарлалаа. 

Тэрбээр "Суманд болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид, боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, соёлын байгууллагын соёлын ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид таван  жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор болжээ.

Хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар олгоно.

Өмнө нь зөвхөн төрийн захиргааны албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдлийг авдаг байсан бол одоо хэвтээ босоо томилгооноос үл хамааран төрийн захиргааны албан хаагчид мөн төрийн нийтлэг үйлчилгээний болон улс төрийн албан хаагчид авах юм байна. 

Өөрөөр хэлбэл, орон нутагт ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид хамрагдана.

Ирэх сарын нэгнээс нягтлан бодогчдын цалингийн сүлжээг ТҮ мэргэжлийн гэсэн шинэ ангилалд оруулах ба үндсэн цалин нь ангиллаа дагаад өснө.

Мөн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувийн цалингийн нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл болох 20 хувь, суманд бол 40 хувиар болон бусад нэмэгдлээ авна" гэсэн байна.  

Тэрбээр өмнө нь ийм мэдэгдлийг бас хийж байсан билээ. 


Ирэх сарын 1-нээс нягтлан бодогчдын цалингийн сүлжээг ТҮ мэргэжлийн гэсэн шинэ ангилалд оруулна   
Үзсэн: 12557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Шударга [127.0.0.xxx] 2024-04-07 12:55
Наад 5 жилийн тэтгэмжийг олгох бол ялгахгүй олго. Аль эсвэл бүгдэнд боль. Доромжлоод байгаа юм шиг зарим байгууллагуудын албан тушаалтнуудыг давруулсан заримыг нь ялгасан. Ийм шийдвэр гаргаж таарахгүй шүү. Бид нар ч гэсэн адилхан Монгол улсад татвараа төлж, хөдөлмөрлөж байгаа биз. Юундаа ялгаад байгаа вэ муу сайн нүүрсээр саадсан пизканууд. Ядаж эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй байж ялгадаг новшнууд
Зочин [127.0.0.xxx] 2024-03-12 12:55
3 жилийн яагаад 5 жил болгож байгаа юм бэ. Хөдөө сумд ажиллах хүн олдохгүй шүү.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-11 22:54
Үйлчилгээний ажилчид хүн биш юм уу яагаад 5 н жилийн нэмэгдэл авж болдгүй юм бэ адилхан ар гэртэй хамгийн хэцүүг хийж хүний доор ажилдаг хүмүүс сум орон бага ачаалалтай байдаг аймаг дүүрэг хот их ачаалал байдаг шүү дээ яагаад ийм ялгавартай юм бэ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-10 16:45
Төрийн үйлчилгээг түмэнд хүргээл ялгаагүй ажиллаж амьдарч л явна. 1. Хувийн хэшлийн байгууллага болон НӨҮГ ажиллаж байсан гээд удаан жилийн нэмэгдэл байхгүй тооцуулалгүй хохирсон.2. Орон нутагт 10 гаран жил төрийн үйлчилгээнд ажиллаад тэтгэмжид бас л хамрагдахгүй хохирч хоцорсоор ТЗ ТҮ ямар ч ялгаа байхгүй Бичиг хэргийн ажилтан хялбар ажил биш шдээ дотоод ажил. Хүний нөөц архив гээд бүх л бичиг цаас тайлан мэдээг хариуцаж ажилладаг.Бид бас ар гэртээ амьдралтай үр хүүхэдтэй ялгаагүй л төрийн албаны ажилчид цаг наргүй л ажиллаж байна.Яаж ингэж хохироож ялгаж үлдээж чадаж байнаа.ТҮ ажилчид руугаа нэг өнгийж хараад цалин савыг нь нэг эргээд үзээдэхээч
Зочин [127.0.0.xxx] 2024-03-10 00:12
Хөдөө орон нутагт ажиллаж бгаа албан хаагчдыг ялгахгүйгээр 5н жилийн тэтгэмжинд хамруулаачээ адилхан 8н цагаар ажиллаж адилхан хариуцлагатай ажилдаг шээ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 22:20
Төрийн нийтлэг үйлчилгээний алба 5жилийн нэмэгдлээ авъяаа яагаад ялгавартай хандаад бнаа адилхан төрийн албан хаагч шүү дээ харин ч өгөх ёстой хүмүүсийн нэг бх шүү ажлын хамгийн хүнд хэцүүг хийдэг хамгийн бага цалинтай хүмүүс яаж амьдарч бна гэж бодож бна хүнтэй адилхан л хүн гэр бүлтэй үр хүүхдүүдтэй оюутан сурагчидтай хүнтэй адилхан л амьдралтай хүмүүс бдаг юм шүү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 21:49
Тнү ажилчид 5 жилийн мөнгөнд орохгүй юмуу
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 21:33
Төрийн албаны үйлчилгээний ажилтаны эгнээнд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтан 5 жилийн урамшуулалын мөнгө авч чадахгүй байна. Мөн цалин тү-5 цалинжиж байгааг нэг хараачээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 21:21
нягтлан бодогч Түм болчихвол 5н жилийн тэтгэмж авахгүй гэсэн үг юм уу
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 21:09
ТҮ, Тз ялгахгүйгээр зқвхөн төрийн ашбан хаагчдад гэж оруулах нь щүйтэй
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 21:07
ТҮ ажилчдыг тэтгэмжинд хамааруулж өгөөч дээ адилхан 8 цагийн ажилтай ачаалалттай ажилладаг шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 20:37
Nyagtlan bodogch nar 5jiliin tetgemj awna biz de
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 19:09
Яахаараа УБ-тай ойр дүүргүүддээ 5 жил тэтгэмж олгочихоод, хаа хол 1500 км цаана Ховдын санхүү ня-бо нарт хүртэхгүй гэж...⁉️ ойлгомжгүй байна...
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 19:08
Хот хөдөөг ялгахахгүй тү ажилчдийг нийтээр нь хамруулаачээ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 19:03
Нягтлан бодогч ТҮМ 5-н жилийн тэтгэмжинд орохгүй гэсэн үгүү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 13:36
тү-ийн ажилчадийг ялгалгүй нийтээр нь хамааруулаачээ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 13:32
нийслэл орон нутагаар нь яагаад ялгаад бгайн бэ? бусад тү- ийн ажилчид адилхан ажилаж бгайшдээ харинч хотын сургууль цэцэрлэгийн тү-ийн ажилчид хамгийн их ачаалалтай ажилдагш дээ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 13:17
Нягтлан бодогчид тэтгэмж авна гэж ойлгож болохуу
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 12:19
Busad vilchlgeenii hvmvvs yagaad tetgemjind orohgvi bgaam be ter hvmvvs hvn bishvv MAN vilchilgeenii hvmvvsees sanal bitii guigaarai gj helii daa

Бидэнтэй нэгдээрэй