Шууд Chart

Олон улсын валютын сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2024-03-21 13:58:28

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан нар 2024 оны 03 дугаар сарын 20-нд  Олон улсын валютын сангийн зөвлөх Лорена Риверо дель Пасо болон эксперт Сорана Бациу нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, зах зээлийн цаашдын чиг хандлагын тухай болон төрийн өмчит компаниудын хувьчлал, төсвийн эрсдэл, гадаадын хөрөнгө оруулалтын талаар харилцан санал солилцсон. Мөн системийн нөлөө бүхий банкуудын IPO, Монголын хөрөнгийн биржийн IPO, үр дүнгийн талаар онцлон ярилцлаа.

Төгсгөлд нь албаны төлөөлөгчид биржийн музейд зочилж, байгууллагын түүхэн хөгжлийг харуулсан үзмэрүүдтэй танилцсан юм.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж


Олон улсын валютын сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
za [127.0.0.xxx] 2024-03-21 21:55
zail daa ene lalariin baiguuöaga tanai tv buur uls torchidiin karmaanii tv bolj duussan lalariin tv

Бидэнтэй нэгдээрэй