Шууд Chart

Барилгын ажилтны тарифт цалингийн жишгийг өсгөж, шинэчлэхээр боллоо

2024-03-29 10:02:19

Улсын төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөлөл өчигдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нартай уулзлаа.

Компанийн төлөөллүүд "Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг" зах зээлийн тарифаас 2 дахин бага буюу 2009 оны тарифаар явж байгаагаас алдагдал хүлээж, цаашид ажлаа явуулах боломжгүйд хүрч байгаагаа мэдэгдэж, цалингийн жишгийг шинэчилж, 2019 оны тарифаар тооцохыг хүслээ.

Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нар улсын төсвөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн ажилчид зах зээлийн жишиг үнэлгээнээс хэт доогуур цалинжиж, улсын захиалгатай ажлууд удааширч, гацаж буй асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж, хамтарсан тушаал гаргаж, цалингийн зөрүүг арилгах шийдвэрт хүрлээ.

Хоёр сайдын хамтарсан тушаал гарснаар барилгачид 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойших ажлаа шинэчилсэн тарифаар тооцуулах боломж бүрдэнэ.

Энэхүү шийдвэр зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй барилгын компаниудад хамаарна.

Цалингийн зөрүүг олгох санхүүжилтийг 2025 оны улсын төсөвт тусгуулж хэрэгжүүлнэ гэж БХБЯ-наас мэдээллээ. 


Барилгын ажилтны тарифт цалингийн жишгийг өсгөж, шинэчлэхээр боллоо  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй