Шууд Chart

"Монголын төмөр зам" ТӨХК 533.9 мянган тонн ачаа тээвэрлэлээ

2024-04-07 10:21:24

Монголын төмөр зам ТӨХК 2024 онд нийт нийт 533.9 мянган тонн ачаа тээвэрлэлтийг зохион байгууллаа.

Үүнээс 2024 оны гуравдугаар сард 227 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 180 хувиар өссөн үзүүлэлттэй.

Тээвэрлэсэн ачааг төрлөөр нь авч үзвэл сайжруулсан түлшний түүхий эд миддлинг, нефтийн бүтээгдэхүүн, аммония нитрат зэрэг ачаа тээвэрлэсэн.

Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замаар тэгш чиглэлдээ галт тэргийг бүрэн жинтэй аялуулж байна хэмээн "Монголын төмөр зам" ТӨХК-аас мэдээллээ.


"Монголын төмөр зам" ТӨХК 533.9 мянган тонн ачаа тээвэрлэлээ  
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй