Шууд Chart

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төсөл хэрэгжинэ

2024-04-09 12:13:24

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай 18 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зээлийн төсөл хэрэгжихээр боллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монгол Улсад хэрэгжүүлж буй "Жайка"-гийн 2 үе шаттай төслийн багийнхантай хуралдлаа.

Хурлаар манай улсад 2006 оноос эхлэн хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн 1000 дахь зээлийн төслийг хэрэгжүүлэх санхүүжилт 18 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ. Зээлийн төслийг арилжааны 6 банкаар дамжуулан 10 жилийн хугацаанд 7 хувийн хүүтэйгээр олгох юм.

Уг төслөөр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийг олгосноор Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахаар зорьж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төсөл хэрэгжинэ  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй