Шууд Chart

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2023 оны буцаан олголтыг шилжүүллээ

2024-04-12 12:25:01

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2023 оны буцаан олголтоор 68.6 тэрбум төгрөгийг ААН-үүдэд шилжүүлж байна.

Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор УИХ-аас 2019 онд баталсан Татварын багц хуулийн шинэчлэлээр татвар төлөгчдөд олон давуу талыг бий болгосны нэг нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ыг 1 хувиар төлдөг болсон.

300 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН шууд 1 хувиар татвар төлнө.

300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН 10 хувиар татвараа төлөөд төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг болсон.

Мөн алсын зайн хөнгөлөлт, тусгайлан дэмжих салбарт үйл ажиллагаа явуулсны хөнгөлөлт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгосны хөнгөлөлт зэрэг бусад хөнгөлөлтүүдийг татвар төлөгчид эдэлж байна.

Буцаан олголт авах татвар төлөгчдийн тоо, буцаан авах дүн жил бүр өсөж байгаа нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татварын хууль тогтоомжийн мөрдөлт сайжирч байгааг харуулж байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. 


Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2023 оны буцаан олголтыг шилжүүллээ   
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй