Шууд Chart

ЗГХЭГ: Төрийн өмчит уул уурхайн компаниудад бодлогын реформ хийнэ

2024-08-12 15:20:46

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 2024 оны наймугаар сарын 10-ны өдөр “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллаж, эхний хагас жилийн ажлын үр дүнтэй танилцлаа. Мөн ирэх долоо хоногт зохион байгуулах нэгдлийн компаниудын зөвлөлдөх уулзалтын талаар санал солилцлоо.  

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус нэгдлийн хэмжээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлт, тэдгээрийн явц, үр дүнг мэдээлж, тус нэгдлийн бодлого, үйл ажиллагаанд шаардлагатай реформын саналуудаа танилцуулав.  

Н.Учрал сайд Төрийн өмчит уул уурхайн компаниудын үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааг тунгалагшуулах, улс орон, ард иргэдэд хүрч буй эрдэс баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, алсын хараанд тулгуурласан реформыг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан удахгүй болох төрийн өмчит уул уурхайн компаниудын зөвлөгөөний үеэр олон нийтэд зарлах юм гэж Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас мэдээллээ.


ЗГХЭГ: Төрийн өмчит уул уурхайн компаниудад бодлогын реформ хийнэ  
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2024-08-12 16:09
жижүүрийг өгүүлбэрүүд байна, хэхэх. Залуучууд хөгшнөөсөө ялгарах юм алга. Мэдээж бодлого хийх чадамжгүй залуучууд орсон юм чинь дэ хөөрхийс

Бидэнтэй нэгдээрэй