Шууд Chart

Сүхбаатар дүүрэг дэх төрийн өмчийн ЕБС-ийн захирлуудтай уулзлаа

2024-09-12 16:43:12

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон ажлын албаны бүрэлдэхүүний хамтаар нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, бодлого, төлөвлөлтөө танилцуулан, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсож буй. Өнөөдөр Сүхбаатар дүүргийнхэнтэй уулзлаа.

Сүхбаатар дүүрэгт төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 25 ерөнхий боловсролын сургуульд 47,951 хүүхэд суралцаж байна. Энэ дүүрэгт АШУҮИС, МУИС, МУБИС, ШУТИС-ийн лицей, Монгол Улсын Консерватор, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамран сургадаг зэрэг олон төрлийн сургууль байдаг онцлогтой. Мөн Сүхбаатар дүүрэг нь 2012 оноос хойш Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн үзүүлэлтээр нийслэлийн хэмжээнд тэргүүлж ирснийг тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн онцоллоо.

Уулзалтын үеэр захирлууд эцэг эх, асран хамгаалагчдын сургууль болон багшид хандах хандлагыг эерэг болгоход анхаарч ажиллахыг хүсэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

 


Сүхбаатар дүүрэг дэх төрийн өмчийн ЕБС-ийн захирлуудтай уулзлаа  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй