Шууд Chart

Улаанбуудайн туршилтын арилжаа хийлээ

2024-09-16 12:11:16

Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод зохион байгуулагдсан "Улаанбуудайн арилжаа"-гаар 2-р зэрэглэлийн 1100 тонн улаанбуудайг арилжлаа.

Улаанбуудайн арилжаа нь тариаланч, гурилын үйлдвэрүүдийг холбох, чанартай улаанбуудайг арилжих, зах зээлийн бодит үнээр худалдан борлуулах, авах, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой юм.

Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд Жадамбын Энхбаяр, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цогтсаран болон бусад албаныхан оролцож, Хүнсний улаанбуудайг цаашид биржээр дамжуулан арилжих нөхцөлийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудлыг хэлэлцлээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Улаанбуудайн туршилтын арилжаа хийлээ   
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй