Шууд Chart

Баянзүрх дүүрэгт “Сэргэлт-2” хөтөлбөр хэрэгжиж байна

2024-10-02 12:48:13

“Сэргэлт-2” хөтөлбөрт хамрагдаж буй зарим иргэнийг ажилд зуучилж байна.

“Сэргэлт-2” хөтөлбөр 2024 оны есдүгээр сарын 7-нд эхэлсэн. Энэ хугацаанд хөтөлбөрт хамрагдсан 209 иргэнийг эрүүл мэндийн болон сэтгэл заслын эмчилгээнд хамруулсан. Өөрөөр хэлбэл,  хамтран ажиллаж буй төрийн бус байгууллагууд сэргээн засах, эрүүлжүүлэх үйл ажиллагааг тогтмол хийж байгаа юм.

Хамгийн чухал нь хөдөлмөр заслын эмчилгээ учраас дараагийн шат буюу ажилд зуучлах арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Тухайлбал, 19 хүн Дорнод аймаг руу бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцохоор болсон. Эдгээр иргэдийг Баянзүрх дүүргийн Засаг дарга хүлээн авч уулзан, амжилт хүссэн юм.

Нийт 70 орчим иргэн ажилд зуучлагдаад байна. Хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үр бүтээлтэй ажиллаж байгаа учраас зарим газраас нэмж ажилтан авах хүсэлтээ ч өгөөд байна.

Цалингаа авсны дараагаар хэрхэн үр дүнтэй зарцуулах талаар сургалт зохион байгуулна.

Энэ мэтчилэн эргээд гэр бүлдээ нэгдэх, хэвийн амьдралд нь оруулах үүднээс “Зөв амьдрах ухаан” болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хийж буй “Сэргэлт-2” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. 


Баянзүрх дүүрэгт “Сэргэлт-2” хөтөлбөр хэрэгжиж байна   
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй