
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 багц буюу 512.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 48.8 ам.доллароос эхлэн дуудаж, 49.8 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн байдлаар нийт 114 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 24.5 сая тонн нүүрс борлуулаад байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа | ||
Үзсэн: 449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.