Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан “Шуурхай штаб”-ыг байгуулаад байна.
УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр 21 аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, хариу арга хэмжээ авах болон “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэх үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.
Мөн “Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын алба”-аас “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсгүүдэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Цахим хурлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо | ||
Үзсэн: 492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.