Шууд Chart

Пусан хотод суугаа Консулын газраас сэрэмжлүүлэг гаргалаа

2024-12-04 17:12:54

БНСУ-д үүсээд буй дотоодын улс төрийн асуудалтай холбоотойгоор Пусан хотын дараах газар, байрлалуудад 2024 оны арванхоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулалттай жагсаал цуглаан болохоор төлөвлөгдөж байгааг Пусан хотын Цагдаагийн газраас мэдэгдлээ. 
 
Тиймээс иргэддээ зориулж тухайн өдрүүдэд жагсаал цуглаан болох цаг, газруудыг аль болох холуур тойрч явахыг сэрэмжлүүлж байна.
 
1. Пусан хотын Сомёны худалдааны гудамжны Зүрхэн барималтай хэсэг - 12 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдийн 17:00 цагт
 
2. Метроны "Пусаны Их Сургууль" буудлын 1, 3-р гарц - 12 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдийн 17:00 цагт
 
3. Метроны "Сүён" буудлын 2-р гарц -12 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдийн 17:00 цагт
 
ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР

Пусан хотод суугаа Консулын газраас сэрэмжлүүлэг гаргалаа   
Үзсэн: 1240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй