
Хан Хэнтийн дархан цаазат газар нь гурван аймгийн найман сумын нутгийн 1,748,103.89 га талбайг хамран оршдог. Хэнтийн нурууны баруун хэсгээс эх аван урсах Шарлан, Хонги, Ерөө голын эх, Хэнтийн нурууны баруун хэсгийн жодоон тайга, биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг харгалзан УИХ-ын 2012 оны 57 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Төв аймгийн Эрдэнэ сумдын зарим нутгийг хамруулан Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн цэсийг өртгөтгөсөн.
Ингэснээр манай оронд ховор тархалттай жодоо мод бүхий тайгыг хамгаалах, нөхөн сэргээх боломж бүрдсэн юм. Тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсны дараа тэнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах дотоод бүсчлэлийг тогтоох шаардлагатай байдаг.
Хан Хэнтийн ДЦГ-ын өргөтгөл нь эзлэх талбайн хувьд том учир гадаргын тогтоц, ландшафтын онцлог, экосистемийн төлөөлөл, биологийн төрөл зүйл, тэдгээрийн тархалт, байршил, малчдын нутаг эзэмшилт, бэлчээр ашиглалт. Орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, ард иргэдийн санал хүсэлт зэрэг олон хүчин зүйлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр өргөтгөлийн хэмжээнд дотоод бүсүүдийг тогтоосон бөгөөд тэдгээр нь нэг талаас хуучин байсан дотоод бүсүүдтэй хиллэх боломжгүй байсан юм. Тиймээс өнөөгийн мөрдөж буй дотоод бүсчлэлийг өөрчлөн ДЦГ-ын хэмжээнд дотоод бүсчлэлийг онгон бүс дөрөв, хамгаалалтын бүс нэг, хязгаарлалтын нэг бүстэй байхаар шинэчлэн тогтоолоо.
Хан Хэнтийн Дархан цаазат газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоолоо | ||
Үзсэн: 3137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.