Шууд Chart

Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

2025-05-15 09:12:15

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон зарласан. Энэ өдөр нь гэр бүлийн ач холбогдлыг онцолж, дэлхий даяарх гэр бүлүүдийн өмнө тулгарч буй асуудлуудыг олон нийтэд таниулах зорилготой юм.

Монгол Улс 2003 оны “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 22 дахь жилдээ тэмдэглэж байна. 2025 онд энэхүү өдрийг "Гэр бүлд чиглэсэн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх зам: Нийгмийн хөгжлийн хоёрдугаар дэлхийн дээд хэмжээний уулзалт руу" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.


Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй