Шууд Chart

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 47 983 иргэн азтан болжээ

2025-05-15 10:18:50

Өчигдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
 
Энэ удаагийн тохиролд 2025 оны 04 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 48 093 331 баримт хамрагдсанаас:
 
-8 орон таарсан 2
-7 орон таарсан 3
-6 орон таарсан 53
-5 орон таарсан 447
-4 орон таарсан 4304
-3 орон таарсан 43174 баримт тохиролд таарч азтан боллоо.
 
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм. Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Архангай аймаг 18%, Хан-Уул дүүрэг 17%, Ховд, Булган аймаг +16%, Хөвсгөл аймаг +14%, Сэлэнгэ, Баянхонгор аймаг +13%, Орхон, Төв аймаг болон Налайх дүүрэг +12% байлаа.
 
Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 47 983 иргэн азтан болжээ  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй