
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн бүтээл “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд малчин хүүгийн дүр бүтээсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч О.Дүүрэнбаяр аав, ээж, дүү, ангийн нөхдийн хамт хүрэлцэн ирж, өөрийн дүр бүтээсэн баримтат киногоо үзлээ.
Сурагч О.Дүүрэнбаяр Монголынхоо түүхийн судлалд шимтэн түүх, нийгмийн ухааны хичээлдээ шамдан суралцаж, өнөө жилийн Түүхийн улсын олимпиадад амжилттай оролцон гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртсэнээр МУИС-ийн Түүхийн ангид элсэн суралцах урилга авсан байна.
Тэрбээр өөрөө түүх соёлоо сонирхон суралцаж байгаагийн хувьд Монголын түүхэн хүмүүн Цогт хунтайжийн түүх намтар, шашин соёл, улс төрийн замналыг өгүүлэх түүхэн баримтат кинонд оролцон дүр бүтээх завшаан тохиосонд бэлгэшээж байгаагаа илэрхийлсэн юм.
Баримтат кино өнөөдөр кино театрын дэлгэцнээ гараад, үзвэрээс бууна.
О.Дүүрэнбаяр өөрийн дүр бүтээсэн "Цогт Хунтайжийн санаашрал" баримтат киногоо ирж үзэв | ||
Үзсэн: 158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.