
Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17357 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20716 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар өсөж 20716 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсөж 23686 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Мөн хүнсний зарим ногооны үнэ өссөн байна. Тодруулбал, хүрэн манжин 0.8 хувиар өсөж 4757 төгрөг, монгол лууван 1.1 хувиар буурч 4035 төгрөг, монгол сонгино 0.5 хувиар буурч 4794 төгрөг, монгол төмс 4.6 хувиар өсөж 1446 төгрөг, монгол байцай 9.8 хувиар өсөж 3616 төгрөг байна.
Үхрийн мах 23686 төгрөгийн үнэтэй байна | ||
Үзсэн: 346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.