Шууд Chart

Монгол Улсын Хүүхэлдэйн театр “Байкальский Талисман” ОУ-ын наадамд шилдгээр шалгарчээ

2025-06-12 09:49:05

Монгол Улсын Хүүхэлдэйн театр “Байкальский Талисман” ОУ-ын наадамд шилдгээр шалгарлаа. Монгол улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид 2025 оны зургаадугаар сарын 1-10-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Байкальский Талисман” олон улсын үндэсний театруудын III наадамд СТА Т.Энэрэлийн зохиол, СТА Б.Даваасүрэнгийн найруулга “Морин хуур” жүжгээрээ амжилттай оролцоод иржээ.

Наадамд оролцогчид үндэсний уран зохиол, тууль, ардын аман зохиол зэрэг эх сурвалжаас сэдэвлэсэн жүжгүүдийг үзэгчдэд толилуулснаараа онцлог байлаа. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд ОХУ, Монгол, Беларусь, Хятад, Армени зэрэг улсуудын төлөөлөл 20 гаруй театрын 400 гаруй уран бүтээлчид оролцсон байна.  

Наадмыг зохион байгуулагчид, шүүгчид Монгол улсын хүүхэлдэйн театрын “Морин хуур” жүжигт жүжгийн онцлох чанар, жүжигчдийн ур чадвар, үзэгчдийн сэтгэлд хүрсэн байдлыг үнэлэн олгодог “Серебреной Омуль” шагналыг олгосон байна. Монгол Улсын Хүүхэлдэйн театрын “Морин хуур” жүжгийн хувь 2024 онд нээлтээ хийсэн бөгөөд 2025 оны тавдугаар сарын 24-нд зохион байгуулагдсан “Гэгээн муза-1”8 олон улсын театрын наадмын хүүхэлдэйн жүжгийн төрөлд шилдэг бүтээлээр шалгарсан бүтээл юм.


Монгол Улсын Хүүхэлдэйн театр “Байкальский Талисман” ОУ-ын наадамд шилдгээр шалгарчээ  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй