
Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны ээлжит хурал боллоо.
Хурлаар баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах соёл, урлагийн арга хэмжээний бэлтгэл зохион байгуулалтын явц, хөтөлбөртэй танилцаж салбар хороо болон Дэд хорооны гишүүд арга хэмжээний хөтөлбөр, агуулга, найруулгад түүх, уламжлал, хэл зүйн талаас мэргэжил арга зүйн зөвлөмж, санал өгч, зөвлөн чиглүүлэх үүрэг бүхий салбарын мэргэжилтнүүдээс санал зөвлөмж авлаа.
Энэ жилийн баяр наадмын хүрээнд:
-Нээлт, хаалтын үйл ажиллагаа
-“Жуулчдад зориулсан оройн арга хэмжээ”
-“Төрийн Хүндэтгэлийн концерт"
-“Дээлтэй Монгол” наадам
-“Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн
-“Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн
-“Улаанбаатар үдэш–2025” үдшийн цэнгүүн
“Өндөр Гэгээн Занабазарын 390 жил-Сод бүтээлийн үзэсгэлэн”, Олон улсын эрдэм шинжилгээний хурал
“Соёлын наадам” зэрэг соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл зохион байгуулалтыг төлөвлөгөөний дагуу ханган ажиллаж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны ээлжит хурал боллоо | ||
Үзсэн: 269 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.