Шууд Chart

СОС хүүхдийн хотхоны үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж хамтран ажиллах талаар санал солилцов

2025-06-20 10:54:07

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул болон бусад холбогдох албан тушаалтнууд Улаанбаатар СОС хүүхдийн хотхон болон Австри улс дахь СОС Киндердорф Интернэйшнл байгууллагын олон улсын төлөөлөлтэй уулзлаа.
 
-1998 онд Монгол Улсын Засгийн газар, СОС Киндердорф Интернэйшнл байгууллага хооронд хамтран ажиллах гэрээг байгуулсан.
 
-2002 онд Монголын анхны СОС Хүүхдийн хотхон Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2003 онд Улаанбаатар СОС Хүүхдийн хотхон албан ёсны нээлтээ хийжээ.
 
-2009 онд Монголын СОС Хүүхдийн хотхон Дархан хотод байгуулагдсан.
 
-2009 онд Улаанбаатар СОС Хүүхдийн хотхоны хоёр дахь Залуус Өсвөр үеийнхний төвийг байгуулсан
 
-Энэ удаагийн уулзалтаар цаашид СОС хүүхдийн хотхоны үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж хамтран ажиллах талаар санал солилцов.

СОС хүүхдийн хотхоны үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж хамтран ажиллах талаар санал солилцов  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй