Шууд Chart

“Монголын сайхан орон-2025” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2025-07-11 10:47:46

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр Монголын Урчуудын Эвлэлээс зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний салшгүй нэг хэсэг болсон “Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Монголын дүрслэх урлагийн өв уламжлал, өнөөгийн чиг хандлага, үндэсний хэв маяг, монгол зураачдын ур чадварыг таниулах зорилготой энэхүү үзэсгэлэнд монгол орны түүх соёл, аж байдал, уламжлал, зан заншил, уран байгаль, дайчдын алдар гавьяаг магтан дуулсан 100 гаруй уран бүтээлчийн 120 орчим бүтээлийг дэлгэлээ.

Монголын Урчуудын Эвлэл нь дүрслэх урлагийн бүхий л төрлөөр уран бүтээл туурвидаг 700 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн монголын дүрслэх урлагийн ууган байгууллага юм.

Монголын Урчуудын Эвлэлийн "Арт галерей"-д 2025 оны долоодугаар сарын 10-24-нийг дуустал олон нийтэд толилуулах юм байна.


“Монголын сайхан орон-2025” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй