Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцлоо

2025-07-19 08:16:45

Энэ өдрүүдэд Сүхбаатар аймгийн Халзан сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баяр наадмын нээлтэд оролцон, аавынхаа нутгийн зон олонд хүндэтгэл үзүүлж, Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Халзан сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ.

Тэрбээр, Халзан сумаар овоглосон хүн бүр сэтгэл зүрхээ нэгтгэн, сумаа хөгжүүлэх үйлсэд бүх талаар хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Халзан сумаас Монгол Улсын зургаадахь Ерөнхий сайд Ц.Жигжиджав нарын төр, нийгмийн зүтгэлтэн 29, эрдэмтэн 55, Л.Самдан, М.Моонон, Л.Гомбосүрэн, Ч.Хурц нарын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Д.Амгалан, академич Д.Цэрэнсодном нарын Төрийн соёрхолтуудаас гадна Ардын цолтон 8, гавьяат цолтон 70 гаруй, олон арван Улсын аварга, сайн малчин, манлай, алдарт уяач төрөн гарчээ.

Халзан сум эрдэмтэн, докторуудынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг юм.

1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгохдоо Халзан сумыг Дорнод аймгийн харьяанд Цогбаян-Уул нэртэй байгуулсан түүхтэй.

Сумын анхны даргаар М.Доной, удаах даргаар Ш.Сэрээтэр нар ажиллаж, анхны нэгдлээ 20 мянган малтай байгуулж байсан бол өнөөдөр 15 түмэн толгой малтай, 2000 гаруй хүн амтай болжээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцлоо  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй