
МҮОНРТ-ийн шинэ уран бүтээл " Хөх сувдын хүлэгч охин" ААУ Б.Мичидмаа уяачийн оролцсон баримтат кино БНКУ-ын Үндэсний телевизийн корпараци УТРК телевизээр орчуулга, дуу оруулалттайгаар нэвтрүүлж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны долоодугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Энэ айлчлалын хүрээнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл Киргизийн Үндэсний Радио, Телевизийн Корпорацийн Ерөнхий захирал Б.К.Тиллебаев нар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулсан. Санамж бичгийг байгуулснаар Киргизийн телевиз анх удаа МҮОНРТ-ийн бүтээлүүдийг айлчлалын өдрүүдэд дэлгэцнээ гаргаж байгаа аж.
МҮОНРТ-ийн шинэхэн “Хөх сувдын хүлэгч охин” нэртэй баримтат кино долоодугаар сарын 10-ны өдөр дэлгэцнээ гарсан.
"Хөх сувдын хүлэгч охин" баримтат кино БНКУ-ын Үндэсний телевизээр орчуулга, дуу оруулалттайгаар нэвтрүүлж байна | ||
Үзсэн: 193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.