Шууд Chart

Монгол Улсын Үндэсний урлагийн их театр “Мэйкин Азиа” олон улсын урлагийн фестивальд урилгаар оролцлоо

2025-07-23 15:07:50

Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ оны долоодугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Мэйкин Азиа” олон улсын урлагийн фестивалийн гала тоглолтыг Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид нээлээ.

Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровын хамт тус гала тоглолтыг үзэж сонирхов.

“Мэйкин Азиа” фестивальд 25 орны шилдэг уран бүтээлчид өрсөлдсөн ба Монгол Улсаас хоёр дуучин ур чадвараа сорин оролцлоо. Энэхүү фестиваль нь оролцогч улсуудын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хамгаалж, сурталчлан таниулах зорилготой юм.

 


Монгол Улсын Үндэсний урлагийн их театр “Мэйкин Азиа” олон улсын урлагийн фестивальд урилгаар оролцлоо  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй