Шууд Chart

Г.Гэрэл: “ABU GENERAL ASSEMBLY” Олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно

2025-09-08 09:59:27

“ABU GENERAL ASSEMBLY”олон улсын хурал есдүгээр сарын 10-15-ны хооронд болно. Энэхүү хурлын талаар "МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлтэй "Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч ярилцсаныг хүргэж байна.

-МҮОНРТ “ABU GENERAL ASSEMBLY” Олон улсын хурлыг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “ABU GENERAL ASSEMBLY”олон улсын хурлын бэлтгэл ажил хэр хангаж байгаа бэ?

-МҮОНРТ Ази томхон далайн өргөн нэвтрүүлгийн радио телевизийн холбооны гишүүнээр 1991 онд элсэн орж, 2006 оноос хойш маш идэвхтэй үйл ажиллагаанд оролцсоор ирсэн. 2009 онд Улаанбаатар хотод "ABU” чуулга уулзалтыг манай телевиз үндсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан. 2025 онд хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод олон улсын нэр хүндтэй чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

-Энэ хурлаар ямар асуудал яригдах бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-“ABU байгууллага нь Ази номхон далай телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн редакцтай байгууллагуудыг гишүүнээр элсүүлдэг. Монгол Улсаас хоёр гишүүн байна. Хамгийн эхэнд TV5 гишүүнээр элсэж байсан.

Үүний дараа МҮОНРТ гишүүнээр элсэж байсан. Энэ холбоонд элссэнээр мэргэжил арга зүйн хувьд хөгжиж дэвших суралцах боломжийг “ABU олгодог. Гадаад хамтын ажиллагааг өрнүүлэхээс гадна нэвтрүүлэг уран бүтээлтэй холбоотой хамтын ажиллагаа гэдэг бол мэргэжлийн байгууллагын хувьд маш чухал хүний нөөцийн хөгжиж дэвших үйл ажиллагааг “ABU” холбоо харилцаанд явдаг.

Энэ жил болох гэж байгаа “ABU GENERAL ASSEMBLY”олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, ерөнхий захирал, продюсер ажилчид ирэх гэж байна. 2025 онд зохион байгуулагдаж байгаа ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлын хамгийн гол уриалга нь “Үндэсний өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага оролцоо” сэдвийн хүрээнд явагдана.

-Бидэнд их ойр сэдэв байна?

-МҮОНРТ үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэг бүхий хөтөлбөрийн бодлогыг эрхлэн гаргадаг. Манай орны үзэгчид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд их чухал. Есдүгээр сарын 11-нд спортын болон хөтөлбөрийн бодлого, техникийн салбарын уулзалт хурал болно. Есдүгээр сарын 12-ны өдөр спорт, радиогийн болон техникийн бүх формд оролцогчдын салбар хуралдаан болно.

Есдүгээр сарын 12-ны өдөр спорт, радиогийн болон техникийн бүх формд оролцогчдын салбар хуралдаан болно.Есдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсыг зорьж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын зочид зориулж,Монголынхоо өв соёлыг харуулсан бэсрэг наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлын үеэр дууны наадам зохион байгуулна.

Энэ арга хэмжээнд 10 гаруй орны уран бүтээлчид оролцоно. 10 орон уран бүтээлчдийн тоглолтыг шууд дамжуулж үзэгчид хүргэнэ. МҮОНРТ нэр дээр дэлхийд алдартай “THE HU” хамтлаг оролцоно.

-40 гаруй улсын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд Монгол Улстай танилцаж байгаа. Энэ нь Монгол Улсаа сурталчлах боломж бий болж байна?

-Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт МҮОНРТ тод мөртэй, 1991 оноос хойш энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байгууллага гэдгээ дэлхий нийтэд зарлана.  Мөн телевизийн гадаад харилцаа илүү өргөн тэлж хамтын ажиллагаа сайжруулах, чуулга уулзалтын үеэр бүх орны хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж эх орноо сурталчлах, Монголын өв соёлоо дэлхий нийтэд таниулах боломж нээгдэж байгаа учраас маш их ач холбогдолтой.

Есдүгээр сарын 14-нд шагнал гардуулах ёслол болно. Эндээс мэргэжлийн сэтгүүлзүйн үйл ажиллагаа ямар хандлагатай байна. Бид ямар зураглаачийн бүтээлийг шилдэг гэж үзэж байна. Ямар редакцын бодлогыг шилдэг нэвтрүүлэг үзэж байна. Ямар хүүхдийн нэвтрүүлэг тодорсон байна гэх зэрэг мэргэжлийн чиг хандлага чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаа болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Г.Гэрэл: “ABU GENERAL ASSEMBLY” Олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй