
Олон улсын бичиг үсгийн өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төв хамтран хүүхэд багачуудыг эх бичгээ судлах, соёлын баримтат өвөө үнэлэх сэдэл санаачилгад хөтлөхөд чиглэсэн хөтөлбөрийг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн төв байранд зохион байгуулж, нийслэлийн Баянгол дүүргийн "Наран" ЕБС-ийн сурагчдыг хамрууллаа.
Сурагчдыг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо, ЮНЕСКО-ын Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Чинүүхэй нар хүлээн авч, Үндэсний Номын Сан, түүний баялаг сан хөмрөг болон ЮНЕСКО-гийн үйл ажиллагаа, Олон улсын бичиг үсгийн өдрийн тухай мэдээлэл өгч, хүүхэд залуус маань үндэсний бичиг үсэг, ном соёлтойгоо танилцаж, мэдлэг бахархлыг бүтээж яваад нь талархал илэрхийлэв.
Сурагчид Монгол Улсын Үндэсний Номын Сан, түүний үйл ажиллагаа, сан хөмрөг, Үнэт ховор номын музейтэй танилцаад, монголчуудын бичиг үсгийн түүх, монгол бичгийн цахим хэрэглээ, монгол уран бичлэгийн сургалтад хамрагдахаар БГД-ийн Насан туршийн суралцахуйн төвийг зорилоо.
ЮНЕСКО-гоос 1966 онд жил бүрийн есдүгээр сарын 8-ны өдрийг Олон улсын бичиг үсгийн өдөр болгон зарлан тэмдэглээд өнөө жил 60 дахь жилтэйгээ золгож байна гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.
Олон улсын бичиг үсгийн өдөр болж байна | ||
Үзсэн: 190 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.