Шууд Chart

Монголын таван ширэн бээлийтэн хүрэл медалийн төлөө тулалдана

2025-09-10 09:24:33

Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд болж байгаа бөгөөд 66 орны нийт 540 (эрэгтэй 327, эмэгтэй 213) тамирчин өрсөлдөж байна. Харин манай улс тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчинаа илгээсэн билээ.

Тэмцээний шөвгийн наймд буюу хүрэл медалийн төлөөх даваанд Монголын дөрвөн ширэн бээлийнтэн шалгарсан нь Л.Алтанцэцэг, Х.Билгүүнсайхан, А.Баттулга, О.Бямба-Эрдэнэ, Б.Мөнгөнсаран нар юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг Японы Хиккарү Шинохаратай, 51 кг-д Б.Мөнгөнсаран Узбекистаны Феру Казаковатай, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Филиппинийн Барикуатро Жей Брайнтай, 55 кг-д Х.Билгүүнсайхан Испанийн Серрона Рафаэльтай, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ Их Британийн Камара Оделтэй тус тус хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Монголын боксчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нийт 16 медаль хүртсэн ба анхны медалийг 1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр (57 кг-д мөнгө) хүртэж байсан бол отгон медальтан нь гавьяат тамирчин Б.Чинзориг (63.5 кг-д мөнгө), Б.Мишээлт (67 кг-д хүрэл) нар юм.


Монголын таван ширэн бээлийтэн хүрэл медалийн төлөө тулалдана  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 6 цаг 47 минутын өмнө
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Бидэнтэй нэгдээрэй