
Польшийн Шчэцин хотын Хелена Майданецийн нэрэмжит театрт энэ сарын 2-7-нд “Агуу теноруудын тэмцээн” буюу "XXV Great Tenors Tournament" олон улсын дуурийн дуучдын уралдаан 25 дахь удаагаа болж өндөрлөлөө.
Уралдааны хоёрдугаар шатанд Монгол, Польш, Испани, БНХАУ, Беларусь, БНСУ зэрэг орны шилдэг тенорууд өрсөлдсөн байна.
“Opera at the Castle” театрт болсон энэхүү уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон ОХУ-ын Мариинскийн театрын гоцлол дуучин Д.Дагвадорж шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээг авчээ.
Тэрбээр “Тэргүүн байр”, Зохион байгуулагчийн нэрэмжит “Тусгай” шагнал болон “Opera at the Castle” Дуурийн оркестрын нэрэмжит “Шилдэг” шагналыг хүртсэн байна.
“Агуу теноруудын тэмцээн”-д Д.Дагвадорж түрүүлжээ | ||
Үзсэн: 189 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.