Шууд Chart

"Соёлын орон зай-бидний орчин" аян эхэллээ

2025-10-03 11:10:49

Соёлын орон зай, орчныг бүрдүүлэх соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа болон урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий бүтээлч санаачилагыг олон нийтэд түгээх зорилго бүхий “Соёлын орон зай -бидний орчин” бүтээлч аян “Соёл түгээе” уриатайгаар улсын хэмжээнд өнөөдрөөс эхэллээ.

Тус аянд бүх шатны төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд та бүхэн байгууллагын орчин, үйл ажиллагаа, үйлчилгээ, харилцаандаа соёлтой орчныг бүрдүүлж, өөрсдийн үнэ цэн бүхий соёлыг бусдад түгээж нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлж аймаг, нийслэл, соёлын байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаанд оролцохыг уриалж байна.

Мөн Нийслэлийн Соёл, урлагийн газар, аймгуудын Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын газар болон Соёл, урлагийн байгууллагууд, бүх шатны төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаан, нийтийг хамарсан арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, хамтын оролцоогоо нэмэгдүүлэх нь ажиллаж амьдарч буй орчиндоо төдийгүй нийгэмд эерэг нөлөөлөл, соёлтой орчныг бий болгох чухал үр нөлөөтэй юм.

Аяны хүрээнд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дадал хэвшил бий болгох, нийтийн соёлыг төлөвшүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, цахим орчинд эерэг хандлагыг төлөвшүүлэх зэрэг чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаа, нийтлэл, шторк, постер, подкаст, сургалт, өдөрлөг, тоглолт зэрэг олон хэлбэрээр өрнөх юм.

Аянд идэвх санаачилгатай оролцож соёлын орон зайг бүрдүүлж чадсан байгууллага, иргэдийг бүх шатны соёл урлагийн байгууллагуудаас удирдамж болзол гарган дүгнэж, шалгарсан байгууллага иргэдийг урамшуулж олон нийтэд сурталчилна.

Аян 2025 оны 10 дугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдана гэж Соёл урлагийн газраас мэдээллээ. 


"Соёлын орон зай-бидний орчин" аян эхэллээ  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй