Шууд Chart

Дуу оруулагч, жүжигчин Ө.Наранбаатар МУГЖ цолоор шагнуулахаар болжээ

2025-10-24 07:18:09

“Монголын үндэсний олон нийтийн телевизийн дуу бичлэгийн студид хөрвүүлэв” хэмээх танил хэллэгийг сонсоход үзэгч бүрийн чихэнд сонсголонтой, итгэл төрүүлэм байдаг гэдэгтэй  хэн ч маргахгүй биз. Тэр дуу хоолойны эзэн бол МУСТА, дуу оруулагч, жүжигчин Ө.Наранбаатар юм.

Тэрбээр тун удахгүй Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэх гэж буй таатай мэдээ үзэгч, сонсогчдын сэтгэлийг баярлуулах нь дамжиггүй.

Нийт 20 мянга гаруй кинонд дуу оруулсан түүний ур чадвар, дуу оруулга бүрд шингэсэн сэтгэл нь кино үзэгчдийн зүрхэнд хоногшжээ.

“МҮОНТ бол намайг анх өлгийдөж авсан байгууллага яах аргагүй мөн” хэмээн тэр үргэлж дурсан ярьдаг.

Тэрбээр 1989 онд арван жилийн сургуулиа төгсөөд Улсын Багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсэхээр шалгалт өгч байжээ.

Тухайн жил Соёл урлагийн их сургууль шинээр байгуулагдаж, тэрээр тус сургуулийн Кино, драмын ангийн анхны элсэгчдийн нэг болж урлагийн замналынхаа гарааг эхэлсэн байна.

Ө.Наранбаатар нь Монголын кино урлагт дуу оруулгын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, дуу хоолойгоороо олон хүний сэтгэлийг татсан уран бүтээлч билээ.


Дуу оруулагч, жүжигчин Ө.Наранбаатар МУГЖ цолоор шагнуулахаар болжээ  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй