Шууд Chart

“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна

2025-10-27 15:36:56

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас орон даяар зохион байгуулж буй “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний түүхий эд бүтээгдэхүүн импортлогч болон жижиглэн худалдааны 37 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг хил гүний боомтоор нэвтрүүлэн, зах зээл дээр борлуулж буй зөрчил 60 гаруй хувийг эзэлж байна. Чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, буруу шошголсон шошгын мэдээлэл шаардлага хангаагүй 159 нэр төрлийн 1,841 ширхэг, 7.024.050 төгрөгийн бүтээгдэхүүнийг илрүүлэн хурааж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд  Зөрчлийн тухай хуулийн дагуу 15.6 сая.төгрөгийн торгууль оногдууллаа.

Мөн аяны хүрээнд Сайншанд сумын ерөнхий боловсролын 1, 3, 5, 6 дугаар сургууль болон 8 цэцэрлэгийн 450 албан хаагч, сурагчдад "Хүнсний аюулгүй байдалд хэрэглэгч буюу эцэг эхийн оролцоо", "Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололт, хүнсний нэмэлт" сэдвээр танилцуулга мэдээлэл хүргэлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ


“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна   
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй