Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгоно зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-ны өдөр Улс тунхагласны баяраар Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонид болно.
Наадамд найраг шүлгээ сойх, оролцох хүсэлтэй хүн бүхэн 2025 онд бичсэн хоёр шүлгээр оролцох боломжтой. “Болор цом 43” наадамд сойх бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх шаардлагатай.
Энэхүү яруу найргийн наадам нь анх 1983 онд зохион байгуулагдаж, яруу найрагч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан түүхтэй. Энэ цагаас хойш тасралтгүй жил бүр зохион байгуулагдсан.
Тус найргийн наадамд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурван удаа түрүүлж байсан. Түүнчлэн Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Ц.Чимэддорж нар хоёр удаа түрүүлсэн түүхтэй аж.
| “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-нд болно | ||
| Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.