Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2025 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 53 645 500 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 0
6 орон таарсан 45
5 орон таарсан 492
4 орон таарсан 4831
3 орон таарсан 48052 баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

| НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо | ||
| Үзсэн: 172 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.