Шууд Chart

ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 15- наас эхэлнэ

2025-11-20 12:26:26

2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц гурван улирлаар явагдаж байгаа.  ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар  сарын 15 наас эхэлнэ. Тодруулбал, нийслэлд бага ангийн сурагчид  12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зургаан долоо хоног амарч, 2026 оны нэгдүгээр сарын 26-нд хичээл эхэлнэ.

Дунд ангийн сурагчид 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас хичээл орно. Харин Ахлах ангийн сурагчид  12 дугаар сарын 22-ноос амарна. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.

Хөдөө орон нутгийн сурагчдын хувьд бага ангийн сурагчид  12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, 2026 оны нэгдүгээр сарын 19-ны Даваа гаригт хичээл эхэлнэ.

Дунд ангийн сурагчид  12 дугаар  сарын 22-ны өдрөөс эхлэн дөрвөн долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ноос хичээл орно. Ахлах ангийн сурагчид 12 сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээл эхэлнэ. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.


ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 15- наас эхэлнэ  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй