Шууд Chart

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

2025-11-20 14:27:44

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 107,904 хүн байгаагаас хөдөлмөрийн насны буюу 15-64 насны 89,594 иргэн байна. Үүнээс 18 хувь буюу 16,175 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Төрийн албанд 5,853, бусад салбарт 83,741 иргэн тус  ажиллаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 144 дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар хуульчилсан байдаг. Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна.

Ажил олгогч та бүхэн Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийг хэрэгжүүлнэ.


Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй