Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс, Солонгосын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон Монгол Улсын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нарыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг дэлхийд сурталчилсан төслийн баг болон шоуны оролцогчдод Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэднийг ирэх оны долоодугаар сард хүрэлцэн ирж Үндэсний их баяр наадам үзэхийг урилаа.
Жан Хо Ги “Өргөн уудам тал нутагтай, үзэсгэлэнт байгальтай , нүүдэлчдийн өвөрмөц соёл бүхий Монгол Улсыг дэлхийд таниулахыг маш их хүссэн. Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно. Ерөнхий сайд Г.Занданшатар таны урилгыг хүлээн авлаа. Урьсанд маш их баярлалаа” гэлээ.


| “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг улсын наадам үзэхийг урилаа | ||
| Үзсэн: 107 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.