Шууд Chart

Энэ онд 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьж хамгаалжээ

2025-12-31 12:15:09

2025 онд нийслэлийн шуурхай удирдлагын алба, нийслэлийн Байгаль орчны газрын (72720303) тусгай дугаарт утсаар болон иргэдээс суурьшлын бүсэд идэш тэжээл хайсан, гэмтэж бэртсэн болон бусад байдлаар орж ирсэн амьтны 205 удаагийн ирсэн дуудлагаар 29 зүйлийн 215 бодгаль ховор болон элбэг тархацтай зэрлэг амьтдад шаардлагатай арга хэмжээ авч 36 амьтныг асран тэнхрүүлж 17 амьтан эмчилгээ авах боломжгүй хорогдож, 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьж хамгаалав.

Үүнээс төрлөөр ангилбал

  •  Мөлхөгч амьтад 3 зүйлийн 122 байгаагаас 99 нь бамбай хоншоорт могой байна.
  •  Хөхтөн амьтад 11 зүйлийн 47
  • Жигүүртэн амьтад -15 зүйлийн зүйлийн 28 (13 ангаахай дэгдээхэй),
  •  Шавж 2 зүйлийн 7 бүл

Авран хамгаалсан амьтдаас Халиун буга, бор гөрөөс, нүүдлийн шувууд мөлхөгч амьтад (могой) илүүтэй бэртэж гэмтэх, эндэх нь их байна.


Энэ онд 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьж хамгаалжээ  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй