Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 67 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбогдох өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 300 өргөдөл, гомдлын 232-ыг нь шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 107 дуудлага хүлээн авав гэж АТГ-аас мэдээллээ.
| Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв | ||
| Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.