Лондон хотноо зохион байгуулагдах “Монгол тэмээний өдөрлөг” үзэсгэлэн, арга хэмжээнд бүртгэж байна.
“Монгол тэмээний өдөрлөг” нь Монголын байгалийн өвөрмөц онцлог, говийн бүсийн аялал жуулчлал, Хөдөө аж ахуйн үндэсний брэнд бүтээгдэхүүн ноос, ноолуур, ноосон нэхмэл, гар урлал болон бусад бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлан таниулах зорилготой юм.
Гадаад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, экспортын гэрээ байгуулах, гадаад худалдан авагч, байгууллагуудтай танилцах, брэндийн үнэ цэнийг өсгөж, танигдалтыг олон улсад нэвтрүүлэх, компаниудтай хэлэлцээр хийх давуу талтай тус өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, B2B уулзалт, хөрөнгө оруулалт татах, ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүний экпортын боломж /хэлэлцүүлэг/, уламжлалт монгол хоол, ингэний сүүний амталгаа, морин хуурь, хөөмий, үндэсний урлагийн тоглолт болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

| Лондон хотод “Монгол тэмээний өдөрлөг” болно | ||
| Үзсэн: 168 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.